Манай баг тивийн АШТ-ий финалд шалгарлаа
Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ үргэлжилж байна. Өчигдөр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд Хонконгийн багийг 106:67-гоор хожиж, финалд шалгарлаа. Ийнхүү манай улсын оюутны шигшээ багийн спортоор анх удаа тивийн аваргад хүч үзэхэээр болов.
Манай "Талын хөх чононууд" баг Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий аваргын төлөө нутгийн дэвжээнээ Тайванийн шигшээтэй өнөөдөр 17:00 цагт тоглох юм. Сагсан бөмбөг сонирхогчид та бүхэн Буянт-Ухаа спортын ордонд очиж багаа дэмжээрэй. Энэ бол алдаж болохгүй сайхан боломж юм.
МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ
Буянт-ухаа спортын ордонд Бямба гарагт эхний тоглолт:
5-р байрын төлөө 13:00 цагаас Макао-БНСУ
Хүрэл медаль 15:00 цагаас БНХАУ -ХонгКонг
Алтан медаль 17:00 цагаас Монгол - Тайвань
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ