“Хоромхон” дээд лигийн тоглогчдын чанарыг харууллаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Идэрчүүдийн УАШТ”-ний шигшээ тоглолтууд явагдаж өчигдөр шилдэгүүдээ тодрууллаа.

Бүрэлдэхүүнд нь “Хүрхрээ” үндэсний дээд лигт тоглодог Б.Балжинням, Г.Ганбаяр тэргүүтэй хэд хэдэн тоглогчид багтсан “Хоромхон”, нэгдүгээр лигт хүч үзсэн “ДМЮ” клубын хөвгүүд 17 насны аваргын төлөө тоглосон. Шигшээ тоглолт төсөөлсөнөөс тэс өөр дүр зургаар өрнөж, “Хоромхон” өрсөлдөгчөө 7:4-өөр илүүрэхлээ. “Хоромхон”-оос Г.Ганбаяр (10, 13, 45) Б.Хосбаяр (23, 27) Б.Батзориг (14) Б.Балжинням (42), “ДМЮ”-ийн нэрийн өмнөөс А.Баттулга 32 70 А.Мөнх-Оргил (15), А.Есөнхүсэл (46) нар гоол оруулсан.

Харин 15 хүртэлх насны алтан медалийн төлөө “Дэрэн”, “Ховд” аймгийн багууд тоглосон. Тус хоёр баг “А” хэсэгт учираа таарахад “Ховд” 2:1-ээр хожиж байсан бол өнөөдөр “Дэрэн” илүүрэхлээ. Өөрөөр хэлбэл А.Дөлгөөн (15’), Г.Бат-Оргил (22’) нарын гоолоор “Дэрэн” аваргын тавцан гарах тасалбараа авсан.

Ингээд шигшээ тоглолтуудын дараа 17 хүртэлх насны “Хоромхон”/алт/, “ДМЮ”/Мөнгө/ “УБ Унаганууд”/хүрэл/ 15 хүртэлх насанд эхний байр эзэлсэн “Дэрэн”, “Ховд”, “Хараацай” багийн хөвгүүдэд медалийг нь гардуулсан. Түүнчлэн тэмцээний шилдэгүүдийг тодруулахад:

15 хүртэлх нас:
Шилдэг хаалгач: А.Мэнд-Амар /Дэрэн/
Шилдэг хамгаалагч: Б.Амгаланбат /Хараацай/
Шилдэг хагас хамгаалагч: Ш.Энхтүвшин /Ховд/
Шилдэг довтлогч: Т.Хаш-Эрдэнэ /Дэрэн/

17 хүртэлх нас:
Шилдэг хаалгач: Г.Мөнх-Оргил /ДМЮ/
Шилдэг хамгаалагч: Б.Батзориг /Хоромхон/
Шилдэг хагас хамгаалагч: Г.Ганбаяр /Хоромхон/
Шилдэг довтлогч: Т.Анхбаяр /ДМЮ/ нар шалгарсан бол шилдэг шүүгчээр МХБХ-ны хоёрдугаар зэрэглэлтэй шүүгч Э.Төмөр-Очир тодорсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ