Паралимпийн тамирчид ирлээ
Риогийн тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан паралимпийн медальтнууд Чингис хаан нисэх онгоцны буудалд өнгөрсөн шөнийн 00:40 цагт газардлаа. Паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөнманай тамирчинОУХМ Б.Ууганхүү хүрэл медаль, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн билээ.
Жүдоч Б.Ууганхүүгийн дасгалжуулагчаар Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагчаар Ш.Энхсайхан ажилласан. Олимпийн наадмаар өндөр амжилт гаргасан тамирчинд төрөөс мөнгөн урамшуулал олгох тогтоолоорхүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшуулал олгох журамтай.Энэ дагуу тамирчдадаа нэг удаа 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бол дасгалжуулагчид тэрхүү шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг улсаас олгох аж.
Тамирчид, дасгалжуулагчдыг гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсад нь болон хэвлэл мэдээллийнхэн хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ