С.Нэйшийн дурсгалыг хүндэтгэн зул өргөлөө
Англи улсын иргэн парапланы тамирчин С.Нэйш Монгол улсын Архангай аймгийн нутагт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Түүний дурсгалыг хүндэтгэн зул өргөх ёслол өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Уг ёслолыг Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Агаарын Спортын Холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаанд спортын холбоо, тамирчид, дэмжигч болон Монгол Улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэд оролцов.
С.Нэйш нь гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд тус хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн, саатуулаад байгаа юм. Гэмт этгээд нотлох баримтуудыг устгахыг завдсан зэрэг мэдээллүүдийг өмнө нь бид хүргэсэн билээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ