Анхдугаар “DREАMER-S” тэмцээн боллоо

Өсвөр үеийн олон улсын “DREАMER-S” чөлөөт бөхийн тэмцээн анх удаа “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг МЧБХ, “Женко” чөлөөт бөхийн клуб, Япон улсын “ICHISHI” клуб хамтран зохион байгуулж зочин талаас олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшидагийн нэрэмжит “ICHISHI” клубын 27 өсвөрийн бөх ирж оролцлоо.

Японы багийн ахлагчаар Цү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ватанабе, дасгалжуулагчаар домогт бөх С.Ёшидагийн төрсөн ах Хэдита, Одомури, дасгалжуулагч-шүүгчээр Окино нар ирсэн байв.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх тэмцээнийг нээж үг хэлэхдээ “Дэлхийд цуутай японы чөлөөт бөхийн тамирчдын залуу халаа болох японы өсвөрийн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл сургуулилт хийж тэмцээн хийж байгаа нь манай өсвөрийн бөхчүүдийн ур чадварын дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болж байна. Энэ тэмцээнийг санаачилж зохион байгуулсан “Женко” клубын удирдлагад талархлаа илэрхийлж байна. Манай холбооноос өсвөрийн бөхчүүдийн тэмцээний тоог олшруулах чиглэлээр явуулж байгаа бодлого, үйл ажиллагаанд хүрээнд ийм хамтарсан тэмцээн болж байгаа нь дэмжүүштэй үйл явдал болж байна.” гэж онцлон тэмдэглэсэн. Тэрбээр японы багийн бүрэлдхүүнд бэлэг дурсгалын зүйл гардуулсан. Японы Цү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ватанабе баяр хүргэж үг хэлэхдээ “Манай хотын “ICHISHI” клубын өсвөрийн бөхчүүд танай “Женко” клубын урилгаар танай нийслэл хотод ирж 12 хоногийн хамтарсан бэлтгэл хийж олон улсын тэмцээнд оролцож байгаад бид баяртай байна. Манай хоёр орны өсвөрийн бөхчүүд харилцан туршлага солилцож байгаа нь бидний хойч ирээдүй найдвартай байна гэсэн итгэлийг төрүүлнэ. Хэн их хичээнэ, тэр амжилт хүрнэ гэдгийг өсвөрийн бөхчүүд ойлгоосой гэж бодож байна.” гэлээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Буянт-Ухаа” спортын ордны захирал С.Мөнхсүх оролцлоо.

Тэмцээнд “Их Шавь” биеийн тамирийн дээд сургууль, БТСДуС, “Дархан-Хасу-Мегастарс”, “Женко” клуб, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль, Сонгино-Хайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Архангай аймгийн Биеийн тамир, спортын дунд сургууль, Дархан-Уул аймаг, тус аймгийн Шарын гол сум, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Дорноговь аймгийн “Говийн бөх”, Хэнтий аймгийн “Хөх эрчис” клуб, Орхон аймгийн “спортын “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 20 спорт хороо, клубын 250 гаруй өсвөрийн бөхчүүд өрсөлдлөө.

“ICHISHI” клубын урилгаар “Женко” клуб, Баянхонгор аймаг, Чингэлтэй дүүрэг зэрэг хэд хэдэн клубын 25 өсвөрийн бөх энэ сарын сүүлчээр Цү хотод очиж 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж өсвөр үеийнхний уламжлалт олон улсын тэмцээнд хоёр дахь удаа оролцох юм байна.

Хөвгүүд

42 кг 1. Таяёо Ёшида /“ICHISHI” клуб/

2. О.Дэлгэрбаяр /Баянхонгор аймаг/

3. Б.Цэндсайхан /Сонгино-Хайрхан дүүрэг/

3. Я.Үржинжав /Хэнтий аймаг/

56 кг 1. Б.Ууганбаяр /Баянхонгор аймаг/

2. М.Сүхбат /”Дорноговь аймаг, “Говийн бөх” клуб/

3. Э.Энххүслэн /БТСДуС/

3. Б.Буд /”Их Шавь” биеийн тамирийн дээд сургууль/

68 кг 1. Э.Бямбадорж /Баянхонгор аймаг/

2. А.Цэрэн-Очир /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

3. Б.Гонгор /Баянхонгор аймаг/

3. Ч.Онон /БТСДуС/

Охид

41 кг 1. Ханама Сакура /“ICHISHI” клуб/

2. Б.Хулан /“ICHISHI” клуб/

3. Б.Хонгорзул /Архангай аймаг,

Биеийн тамир, спортын дунд сургууль/

3. Б.Хишигсүрэн /Баянхонгор аймаг/

44 кг 1. Т.Цээням /Баянхонгор аймаг/

2. Д.Отгонжаргал /”Женко” клуб/

3. Б.Мөнхчимэг /Налайх дүүрэг, “Голомт” цогцолбор сургууль/

3. Ариачка /“ICHISHI” клуб/

48 кг 1. М.Мөнхгэрэл /Женко/

2. Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг/

3. Яма Мого /“ICHISHI” клуб/

3. Б.Эрдэнэсувд /”Женко” клуб/

59 кг 1. Б.Энхтүвшин /Чингэлтэй дүүрэг/

2. Б.Энхтүвшин /Чингэлтэй дүүрэг/

3. Б.Хонгорзул /Баянхонгор аймаг/

3. Рака Натами /“ICHISHI” клуб/

+65 кг 1. Надеко Ямамото /“ICHISHI” клуб/

2. Б.Намуунзаяа /Налайх дүүрэг/

3. Д.Түмэнхүслэн /”Женко” клуб/

3. П.Баяржаргал /БТСДуС/

Хөвгүүд, охидын холимог жин

28 кг 1. Т.Түмэнжаргал /Хэнтий аймаг/

2. НисикиЁнаширо /“ICHISHI” клуб/

3. П.Отгонбат /Налайх дүүрэг, “Голомт” цогцолбор сургууль/

3. Фита Шимода /“ICHISHI” клуб/

36 кг 1. М.Нарангарав /Архангай аймаг, Биеийн тамир, спортын

дунд сургууль/

2. Г.Доржваанчиг /Орхон аймаг,

“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

3. С.Ууганбаяр /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

3. Г.Дарханбаяр /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/

38 кг 1. Харуна Морикава /“ICHISHI” клуб/

2. Мия Наканаши /“ICHISHI” клуб/

3. Э.Мөнхжин /Баганхангай дүүрэг, “Хангай” цогцолбор сургууль/

3. Ш.Эрдэнэ-Очир /Орхон аймаг,

“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ