“Дэрэн”, “ШМ Баянгол”-ын маш үнэтэй нэг оноог булаалаа

Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна.

Доош унахгүйн төлөө шийдвэрлэх тоглолтуудыг хийж буй “Шинэ Монгол Баянгол” өнөөдөр, хүрэл медальд зориглосон “Дэрэн”-тэй тоглолоо. Тус хоёр баг улиралын эхний хагаст учраа таарахад “Дэрэн” 3:1-ээр хожиж байсан. Энэ удаагийн тоглолтод ч гэсэн лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг М.Жансерикийн (39’) гоолоор тэргүүллийг гартаа авч, эхний хагасыг өндөрлүүлэв.

Хоёрдугаар үе эхлээд зургаахан минут өнгөрөөд байхад “ШМ Баянгол” багийн ес дугаартай тоглогч Х.Есөн-Эрдэнэ, Л.Насандэлгэрийн дамжуулалтаар тооны харьцааг тэнцүүлсэн. Ингэснээр Х.Есөн-Эрдэнэ энэ улирлын зургаан тоглолтод багийнхаа эхний гоолыг оруулсан гэсэн үзүүлэлтийг эзэмшиж байна. Харамсалтай нь түүний оруулсан гоол энэ тоглолтод оноо болж чадсангүй “Дэрэн” багийн О.Мөнх-Оргил 89 дэх минутад толгойгоороо гоол оруулж “ШМ Баянгол”-ын маш үнэтэй нэг оноог булаалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ