Х.Ганболд Ерөнхий шүүгчээр ажиллана
“Женко” чөлөөт бөхийн клуб, Япон улсын “ICHISHI” клубийн хамтран зохион байгуулж байгаа өсвөр үеийн олон улсын “DREАMER-S” чөлөөт бөхийн тэмцээн 2016 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Буянт-Ухаа” Спортын ордонд болно.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд ажиллана.
Тэмцээнд олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшидагийн нэрэмжит “ICHISHI” клубийн 27 өсвөрийн бөх оролцохоор ирээд байна.
Тэмцээнд өсвөр үеийн хөвгүүд, охидын холимог 28, 36, 38 кг, охидын 41, 44, 48, 59, +62, хөвгүүдийн 42, 56, 68 кг-ын жингүүдэд 2000 оны болон түүнээс хойш төрсөн өсвөрийн бөхчүүд оролцох юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ