"Паурлифтинг"-ийн сонирхогчдын дэлхийн аварга Г.Аюурболдыг Өргөмжлөлөөр шагналаа

Нийслэлийн Багахангай-Налайх дүүргийн прокурорын газрын ажилтан Г.Аюурболдыг "паурлифтинг"-ийн спортоор Улс болон Тив дэлхийн чанартай олон удаагийн тэмцээнд амжилттай оролцож эх орон, байгууллагынхаа нэрийг дуурсгаж яваа амжилтыг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Улсын Ерөнхий прокурорын газрын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Шагналыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай түүнд гардуулан өгч баяр хүргэв.

Тэрээр хамгийн сүүлд 2016 онд ОХУ-ын Курск хотод болсон сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах "паурлифтинг"-ийн тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болсон амжилтыг гаргасан юм.

Шагнал гардуулах арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын орлогч дарга Б.Жаргалсайхан, Налайх-Багахангай дүүргийн прокурор Ц.Ариунболд, УЕПГ-ын Тамгын газрын дотоод ажил хариуцсан хяналтын прокурор Г.Ууганболор, А.Цэрэнсодном нар байлцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ