Х.Баттулга Л.Отгонбаатараас "амлалт" авав
Дэлхийд 90 кг-ын жинд талын Монголоос шилдэг бөх гарч ирж байгааг мэдрүүлсэн Л.Отгонбаатарыгаа жүдо бөхийн хамт олон Монгол үндэсний бөхөөс "Харамлаж" байна. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Халтмаагийн Баттулга өчигдөр болсон Жүдогийн их хурлын үеэр Л.Отгонбаатараас нэгэн "Амлалт" авсан байна. Жүдо, Чөлөөтийн хүнд жин олон сайн залуучуудаа Үндэсний бөхөд алдаад байдаг гэмтэй билээ. Тиймээс хүнд жинд өрсөлдөөн сул, Олимп, дэлхийн аваргад амжилт үзүүүлэх боломж муу болоод байдаг.
Тэгвэл Х.Баттулга ерөнхийлөгч өчигдөр Л.Отгонбаатарт хандаж "Л.Отгонбаатар Риогийн олимпод сайн барилдсан боловч гэмтэж хагалгаанд орж гам барихаар болсон. Олон хүний нүдэн дээр Л.Отгонбаатараас амлалт авмаар байна. Үндэсний бөх рүү орох бодолтой байгаа юу. Токиогийн олимп хүртэл жүдо бөхөөр тууштай барилдах уу. Сайхан бөхчүүдээ үндэсний бөх рүү алдчихаад байх юм" гэсэн юм. Харин Л.Отгонбаатарын "2020 оны олимп хүртэл жүдо бөхөөрөө тууштай барилдана" гэдгээ хэлж Жүдо бөхийн хамт олон болон спорт сонирхогчдоо баярлуулжээ. Тиймээс "Эрүүл байвал мянган лан" гэгчээр түргэн эдгээд Токиогийн олимпод Сүхээгийн Цэрэнчимэдийнхээ хамт Монголынхоо нэрийг дуурсгаарай.
Ч.Амартүвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ