Х.Баттулгыг МЖБХ-ны ерөнхийлөгчөөр улируулан сонголоо

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ныИх хурал өнөөдөр МҮОХ-ны байранд үргэлжилж байна. Тус хурлаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэжХ.Баттулгыг улираан сонголоо.

МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, нарийн бичгийн дарга М.Бөхбат Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох болон дэд ерөнхийлөгчид, Улаанбаатар хот болон бүх аймгуудын жүдо бөхийн салбар, холбооны гишүүд, жүдо бөхийн клубийн төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцсон хурлын танхимаас Х.Батттулга ганцаараа нэр дэвшсэн байна.

Харин одоо холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга, Төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ