Британи, Монголын армийн поло тэмцээн болно
Монгол, Их Британийн армийн багууд оролцох поло спортын нөхөрсөг тэмцээн энэ сарын 17-нд Гачууртад байрлах Хаан Поло Клубт болно. Тэмцээнд оролцох Их Британийн армийн баг өнөөдөр Монгол Улсад ирсэн бөгөөд тэд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн баазад бэлтгэл сургуулилтаа хийх аж.
Их Британи улсМонгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоёр улсын нөхөрсөг харилцаа, пологоор холбогдсон түүхээ хүндэтгэн үздэгийн илэрхийлэл болгож ийнхүү олон улсад нэр хүндтэй армийн багаа Монголд урьж ирүүлээд байна. Энэхүү үйл явдал нь хоёр улсын батлан хамгаалах, соёл, аялал жуулчлалын харилцаанд шинэ түүхийг бүтээх ач холбогдолтойг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Их Британийн Элчин Сайдын Яамнаас онцолж байна.
Монгол, Их Британийн армийн багууд өмнө нь гурван ч удаа хамтарсан бэлтгэл хийж байжээ. Батлан хамгаалах салбар өнгөрсөн оны тавдугаар сардцэргийн гэсэн тодотголтой биеэ даасан Морин поло нийгэмлэгийг Английн армийн Морин поло нийгэмлэгтэй хамтранбайгуулсан билээ.
Британи, Монголын армийн поло тэмцээн нь олон нийтэд нээлттэй тул поло төдийгүй морин спорт сонирхогчид үзэгчдээр оролцох боломжтой юм.
Сонирхуулахад, XIIIзууны үед Чингис хааны цэргүүд морьдынхоо хурд хүч, авхаалж самбааг сорин нэмэгдүүлэх зорилготойгоор өнөөгийн бидний нэрлэж буй Морин поло тоглоомоор тоглодог байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байдаг юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ