“Хөх Чононууд” олон улсын тэмцээнд оролцоно
Урьд өмнө нь “Challenge cup” нэртэйгээр зохиогдож байгаад 2014 оноос хойш явагдаагүй чансаа доогуур шигшээ багуудын тэмцээн энэ жилээс “Solidarity cup” болон өөрчилөгдсөн. Өнөөдөр сугалааны үйл ажиллагаа явагдахад “Хөх Чононууд” дөрвөн баг өрсөлдөх “В” хэсэгт багтлаа. Харин “А” хэсэгт таван баг тоглох боловч өрсөлдөх хоёр баг нь тодроогүй байгаа. “В” хэсгийн нэг, “А” хэсгийн хоёр баг 2019 онд зохиогдох “Азийн цом” тэмцээний урьдчлсан шатанд өрсөлдөж байгаа бөгөөд хожигдсон багууд энэ хоёр хэсэгт хуваагдана.
Манай шигшээ багийн хувьд өнгөрсөн онд Зүүн Тимор улсын шигшээд хожигдсоноор ДАШТ болон Азийн цом тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх хоёр эрхээ зэрэг алдсан. Гэхдээ АХБХ-оос энэ хоёр тэмцээнд оролцох боломжгүй багуудын дунд “Эв найрамдалын цом” нэртэй тэмцээнийг ийнхүү зохион байгуулахаар болоод байна. Тус тэмцээнд оролцох үлдсэн багуудын нэрс ирэх сарын 11-нд тодрох ба манай шигшээ багийн “В” хэсэгт Лаус улс орох өндөр магадлалтай байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ