З.Ганбаатар эхний төрөлдөө оролцлоо

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XV паралимпийн наадмын эхний өдөр жүдо бөхийн 60 кг /B3 ангилал/-д Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн бол энэ өдөр бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдсөн Г.Цогтгэрэл тавдугаар байр эзэллээ.

Хөнгөн атлетикийн F57 буюу суугаа түлхэлтийн төрөлд өрсөлдсөн Гэндэндаржаагийн Цогтгэрэл 8 метр 59 см түлхсэн байна. Түүний өөрийнх нь дээд амжилт бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 7 метр 56 см байжээ.

F57 буюу бөөрөнцөг шидэлтийн тэргэнцэртэй суугаа төрөлд энэ удаа Алжир, АНУ, Бразил, Болгар, Герман, Сенегал, Нигер, Мексик, Монголын нийт 12 тамирчин өрсөлджээ.

Манай тамирчин Г.Цогтгэрэл есдүгээр сарын 15-ны өдөр зээрэнцэг шидэлтийн төрөлд хүч сорино.

#b22222;">ХӨНГӨН АТЛЕТИК (бөөрөнцөг, F57 буюу суугаа түлхэлт)

Гэндэндаржаа ЦОГТГЭРЭЛ

  • 1974.06.08-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.
  • “Инчён-2014” Азийн паралимпийн наадмын зээрэнцэг шидэлтээр хүрэл медаль
  • “Бээжин-2016” Азийн паралимпийн гранпри тэмцээний бөөрөнцөг шидэлтээр мөнгөн медаль
  • “Дубай-2016” Азийн далайн орнуудын АШТ-ий мөнгөн медаль тус тус хүртсэн.
  • Дасгалжуулагч: Б.Батдорж
  • Анхны багш: Ц.Хосбаяр, Ц.Нэргүйбаатар

Наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр\2016.09.09\ болсон буудлагын гар бууны 10 метрийн дасгалд З.Ганбаатар өрсөлдөж, 18 дугаар байр эзэллээ. Манай тамирчин 555 оноо авснаар шигшээ буудлагад шалгарч чадаагүй юм. Энэ дасгалд 49 тамирчин өрсөлдсөнөөс БНХАУ, БНСУ, Узбекстаны буудагчид медальт байранд шалгарчээ.

З.Ганбаатарт 2015 онд АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд 572 оноог авч байжээ. Одоо түүнд дахин хоёр дасгалын өрсөлдөөн бий. Тэрбээр наймдугаар сарын 11-д 25 метр\P3\, наймдугаар сарын 14-д 50метрийн \P4\ дасгалд өрсөлдөнө.

Пара буудлагын тамирчдын хувьд эрхээ авсан тохиолдолд Р1, P3, P4 буюу 10, 25, 50 метрийн дасгалд оролцох боломжтой байдаг. Мөн 10 метрт эрэгтэй, эмэгтэй тусдаа өрсөлдөх бол 25, 50 метрт холимогоор болдог. Өөрөөр хэлбэл 25, 50 метрт эрэгтэй, эмэгтэй тамирчид медалийн төлөө өрсөлдөнө. Сүүлийн жилүүдэд пара буудлагаар хичээллэгсдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх дасгалуудад тусдаа өрсөлдөх боломжтой болсныг олон тэмцээн харуулжээ. Тиймээс энэ удаагийн паралимпийн дараа дүрмэнд өөрчлөлт орох магадлалтай юм байна.

З.Ганбаатар пара буудлагын эрэгтэй тамирчдаас анх удаа паралимпийн наадамд оролцож байна. Түүний хувьд 10, 50 метрт өндөр амжилтыг үзүүлдэг бөгөөд 2014 онд Германд болсон ДАШТ-ээс Риогийн эрхээ авч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ