АНУ-д улирлын чанартай ажлын байр нэмэгджээ
АНУ-д ажилгүйдэл буурч, өнгөрсөн сард 175 мянган хүн шинэ ажлын байртай болсон ВВС мэдээллээ. Гэхдээ Төвбанкны дүгнэлтээс харахад эдгээр нь улирлын чанартай ажлын байр бөгөөд дээд тал нь зургаан сарын настай гэжээ. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний эрэлт нэмэгдсэн байна.
Харин бүс нутгийн хэмжээнд ажилгүйдэл 1.7 хувиар өссөн гэх дүгнэлт гарсан. АНУ-д одоогоор 11.8 сая хүн ажилгүйдлийн тэтгэмжээр амь зууж байгаа. Тиймээс Засгийн газраас ипотекийн хүүг нийгмийн тодорхой түвшинд бууруулахаар шийдвэрлэсэн юм.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ