Оросын пара-олимпийн багийг монголын баг дэмжжээ
Олон улсын пара-олимпийн хороо, Спортын арбитрын шүүх, Олон улсын сэргээшийн агентлаг хавсайдан “Пара-олимп-2016” наадамд оросын багийг оролцуулаагүйг эсэргүүцэн буруушаасан 6 орны тоонд Монгол улс багтжээ. ҮүндМонголоос гадна Беларусь, Азербайжан, Канад, Киргиз, Молдавын пара-олимпийн багууд байна. Түүний дотор Азербайжан, Молдавын багууд пара-олимпиос хасагдсан оросын тамирчдын оронд ирүүлсэн олимпийн эрхийг авахаас татгалзсан байна.
Монголын пара-олимпийн холбооны багийн албаны төлөөлөгчН.Оюунбат мэдэгдэл хийхдээ “ОУПОХ, Спортын арбитрын шүүхээс “Пара-олимп-2016” наадамд оросын багийг оролцуулахгүй байгаа нь бидэнд ойлгомжгүй байна, бид оросын пара-олимпийн тамирчидтай эв нэгдэлтэй, дэмжиж байгаагаа илэрхийлж байна” гэжээ.
“Пара-олимп-2016” наадмын нээлтийн ёслолд Беларуссын спортын зүтгэлтэн Андрей Фомочкин ОХУ-ын төрийн далбааг барьж жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. ОУПОХ-ноос урьдчилан анхааруулсан ч тэрбээр ОХУ-ын багийн далбааг барьж жагсаалд оролцож дараа нь сурвалжлагч нарт ярилцлага өгөхдөө “ОУПОХ, Спортын арбитрын шүүхээс оросын багийг хавчин гадуурхаж “Пара-олимп-2016” наадамд оролцуулаагүйд би дургүйцэж байна. Энэ үйлдэл бол миний хувийн санаачилга, тийм учраас миний эсэргүүцлийг манай багт хамааруулж болохгүй. Далайн чанадаас ФИФА-гийн удирдлагын авилгын хэргийн жишээгээр айлгаж байгаа учраас ОУПОХ, Спортын арбитрын шүүх, Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг нь оросын пара-олимпийн багийн эсрэг ийм зүй бус шийдвэр гаргасанд би эгдүүцэж байна. Олимп дахь шудрага бус зарим явдлын эсрэг зарим орны тамирчид, дасгалжуулагчдын олимпийн “Рио-2016” наадмын үеэр гаргасан эсэргүүцэл зөв байсан юм шүү. Намайг олимпийн тосгоноос хөөсөн ч би хийсэн үйлдлийн төлөө би хэнээс ч уучлал гуйхгүй.” гэж хэлжээ.
“Пара-олимп-2016” наадмын нээлтийн ёслолд беларусын багийн гишүүн ОХУ-ын төрийн далбааг барьж жагссан талаар тус улсын ерөнхийлөгч А.Лукашенко байр сууриа илэрхийлэхдээ “Тэр тухай надад өмнө нь дуулгасан, гэхдээ зөвшөөрөх, хориглох эрх надад байгаагүй. “Параолимп-2016” наадмын нээлт дээр ОХУ-ын далбааг барьж жагссан нь манай багийн санаачилга байсан. Гэхдээ тэр бол манай улсын байр суурь байсан, Бид оросын пара-олимпийн багтай эв санааны нэгдэлтэй байна. Би хувьдаа беларуссын багийн гишүүний үйлдлийг дэмжиж зөв эсэргүүцэл гэж үнэлж байна. Манай багийг шийтгэвэл шийтгэнэ л биз. Беларусь, орос хоёр орон мөнхийн хөршүүд, сайн хөршүүд, бид ахан дүүсийн барилдлагааг худалдахгүй.” гэж өгүүлжээ.
Оросын далбааг барьж жагссан тамирчин Андрей Фомочкинийг Беларуссын ерөнхийлөгч А.Лукашенко “Мерседес бенз” хийцийн хөнгөн тэргээр урамшуулах болсон тухай зарласан бол Кремлиэс түүнийг “Орден Дружбы народов”, “Ард түмнүүдийн найрамдлын одонгоор” шагнах болсноо мэдэгджээ.
53 настай Андрей Фомочкин нь Минск мужийн Хүүхэд, залуучуудын спортын уран чадварын дунд сургуулийн багш, Спорт, аялал жуулчлалын сайдын туслах, тус яамны Үндэсний шигшээ багуудын албаны даргаар ажиллаж байсан, ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын 1986 оны аварга, өвлийн олон төрөлтөөр ЗХУ-ын дээд амжилтыг тогтоож байсан, олон улсын хэмжээний мастер цол хүртэж байжээ.
Д.Өлгийсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ