Хамгийн их цалин авдаг хөмбөмбөгийн дасгалжуулагчийг нэрлэв
Английн “Манчестер сити” клубийн испани дасгалжуулагч Хосеп Гвардиола дэлхийн хамгийн их цалин авдаг дасгалжуулагчдын жагсаалтыг тэргүүлсэн байна. “Телеграф” сонинд ингэж бичжээ.
Эх сурвалжийн хэлснээр, Гвардиола жилд 18,2 сая евро авдаг байна. Жагсаалтын хоёрт “Бавари” клубийн ерөнхий дасгалжуулагч Карло Анчелотти (15 сая евро) бичигджээ. “Манчестер Юнайтед” клубийн дасгалжуулагч Жозе Моуринью (14,6 сая)хамгийн их цалин авдаг дасгалжуулагчдын гуравт орсон байна. Энэ гурван дасгалжуулагч одоогийн улирал эхлэхийн өмнө эдгээр клубийг тэргүүлэх болсон юм.
Түүнчлэн эхний аравт Арсен Венгер (“Арсенал”, 10,6 сая), Луис Энрике (“Барселон”, 8,5 сая), Юрген Клопп (“Ливерпуль”, 8,3 сая), Антонио Конте (“Челси”, 7,8 сая), Рональд Куман (“Эвертон”, 7,1 сая), Диего Симеоне (“Атлетико”, 6 сая), Зинедин Зидан (“Реал”, 5,4 сая) оржээ.
“Реал” клуб болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналдутавдугаар сарын 11-нд дэлхийн хамгийн их орлоготой хөлбөмбөгчнөөр гурван жилдараалан тодорсон юм.2016 онд тэр 73,4 сая еврогийн олсноос 47,4 сая нь цалин болон Мадридийн багийн янз бүрийн бонус байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ