Хуурамч мөнгөн тэмдэгтүүд илэрчээ
Хаан банкны “Содон” хороолол дахь салбарт 24 настай эмэгтэй хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байжээ. Тодруулбал, өчигдөр 15:22 цагийн орчимд Хаан банкинд тушаасан орлогын мөнгөнөөс АА5211855 сери дугаартай хуурамч 20 000-тын дэвсгэрт илэрсэн байна.
Мөн өчигдөр 12:04 цагийн орчимд 53 настай эмэгтэйн орлогоос хуурамч 10 000-тын дэвсгэрт илэрчээ. Хуурамч мөнгө түүний тушаасан 8 сая 662 мянган төгрөг дундаас илэрсэн байна. Одоогоор эдгээр хэргийг Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ