Г.Мөнхбаяр: Ипотекийн зээл зөвхөн 80 м.кв-д хамааралтай байгааг өөрчилнө

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн орон сууцны талаар Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлнэ хэмээн салбарын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө. Гэхдээ менежментийн хувьд сайжруулах зүйл байгаа гэж тэрээр хэлсэн юм.

Г.Мөнхбаяр ипотекийн зээлийн талаарх гишүүдийн асуултад хариулт өгөхдөө "Ипотекийн найман хувийн зээл ямар хэлбэрээр, ямар менежментээр явах нь удахгүй тодорхой болно. Урьчилаад мэдээлэл өгөхөд ипотекийн зээл зогсохгүй. Гэхдээ хуучин хэлбэрээсээ өөр эх үүсвэрээр явах болов уу. Ипотекийн зээл зөвхөн 80 м.кв-д хамааралтай байгаа нь өөрчлөгдөж 100 юмуу 120 м.кв-ын аль нэг нь байна. Гэхдээ эцэслэгдээгүй. Мөн ипотекийн зээлийн сард төлж байгаа төлбөрийг бууруулах бололцоо байгаа гэж харж байгаа. Ерөнхийдөө тэр чиглэлд ажиллана. Хөдөө орон нутагт ипотекийн зээл таван хувь байвал зохимжтой гэж бодож байгаа. ҮүндЗасгийн газар, их хурлын дэмжлэг хэрэгтэй. Эх үүсвэрийг Монголбанктай ярилцах шаардлагатай” гэсэн юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ