Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлахаар болжээ
"Токицүказэ" дэвжээний сүмоч, Монгол Улсын начин Алтангадасын хүү Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлахаар болжээ. Жонокүчи, Жонидан, Санданмэг 7:0 гээд түрүүлээд л гараагаа эхэлж, Жюүрёод 2 түрүүлж, Комүсүби цолтой барилдаж, хөл мэхний уран гайхамшгийг үзүүлж явсан Токитэнкү хүнд өвчин тусан чансаа буурсан тул зодог тайлах шийдвэрээ гаргасан байна. Тэрээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдрын улмаас жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байсан юм. А.Хүчитбаатар одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өвчний улмаас 20 орчим кг турсан гэнэ.
Тэрээр хэлэхдээ "Эхэндээ би энэ бүхнийг хүлээж авч чадахгүй байлаа. Дэвжээндээ буцаж очоод барилдмаар байсан ч жин маань хурдан хасагдаж байгааг болиулах боломжгүй байсан" гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ