Хамтын ажиллагааны хэлэлцээр, хорио цээрийн протоколуудад гарын үсэг зурав
МХЕГ-ын урилгаар БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Мэй Кө Бао энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ноён Мэй Кө Бао МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүтэй өчигдөр уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын хяналтын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, хорио цээрийн хяналтынталаар ярилцлаа. МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү“Манай хоёр байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын уулзалтын үеэр хоёр орны Ерөнхий сайд нар уулзан ярилцсан зүйлсийн нэг хэсгийг ажил хэрэг болгохоор өнөөдөр бид уулзаж байгааг тэмдэглэхэд таатай байна” гэсэн байна.
Уулзалтын үеэр хоёр тал “Монгол Улсаас БНХАУ-дсилимариныүрийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай”, “Хонь, ямааны махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай”, “Үхрийн махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” хорио цээрийн гурван Протокол, “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны Хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Дээрх гэрээ хэлэлцээрийн үр дүнд мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэхнэг эх үүсвэр болно. Бизнесийн орчинг дэмжихийн зэрэгцээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, нийлүүлэгдэх боломж бүрдэнэ гэж талууд үзэж буй ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ