Олимпийн медальтнуудаа байр, цолоор урамшууллаа

“Рио-2016” олимпийн XXXI наадамд амжилттай оролцож мөнгө, хүрэл медалийн эзэн болсон МУГТ Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Энэ үеэр Хууль зүйн дотоод хэргийн яам болон ХХЕГ-аас Хилчин тамирчдынхаа байгуулсан гавъяаг үнэлж Д.Сумъяад гурван өрөө байр, Д.Отгондалайд хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар ахмад Д.Сумъяад хошууч, Д.Отгондалайд ахмад цол, дасгалжуулагч, хошууч Х.Эрдэнэт-Одод үнэ бүхий зүйл, дасгалжуулагч, ахмад Ж.Еркинийг "Хилчиний алдар-2" тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

"Хилчин" спорт хорооны тамирчид болох хошууч Д.Сумъяа, ахмад Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын дарга хошууч генерал Ш.Лхачинжав болон МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн нар болон Хил хамгаалах ерөнхий газрын хамт олон нь хүлээн авсан юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ