“Эрчим” нэр төрийн тулаанд яллаа
Хэсгийн сүүлийн тоглолтыг “Хүрхрээ” үндэсний дээд өнгөрсөн жилийн аварга “Эрчим”, Камбожын лигийн түрүү баг “Нагауорлд” клубын эсрэг хийлээ. Хэрэв “Нагауорлд” манай лигийн аваргуудыг хоёроос дээш бөмбөгний зөрүүгээр хожих юм бол гоолын тоогоор хүснэгтийг тэргүүлэх боломжтой байсан. Харин “Эрчим” хэсгээс гарах боломжгүй ч нутаг дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хожил авах нэр төрийн тоглолтыг хийсэн.
Тоглолтын үеэр “Эрчим” багийн хагас хамгаалагч М.Төгөлдөр хаалгаруу чиглэсэн хэд хэдэн аюултай цохилтыг гүйцэтгэсэн ч эсрэг багийн хаалгач Сокундара няцааж чадсан. Ингээд үндсэн цаг гоолгүй тэнцээгээр өндөрлөж, шүүгч өөрийн мэдлийн гурван минутыг сунгав. Сунгасан цагийн сүүлийн гэж хэлж болох мөчид сэлгээгээр орж ирсэн В.Тэмүүжингийн алсын дамжуулалтаар Б.Даваажав хожлын гоолыг оруулж, нийт хөгжөөн дэмжигчидээ баярлуулав. Тэднийг хожсонд Монголын хөлбөмбөг сонирхогчидоос гадна, хэсгээс гарах болзолоо хангасан Непалын “Три Стар” клубынхэн сэтгэл хангалуун үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ