Манай тамирчдыг ОУ-ын ТЭМЦЭЭНД оролцуулахгүй байх шийдвэр гарчээ
Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос Монгол Улсын баг тамирчдыг хуваарьт тэмцээнүүддээ оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэхдээ тодорхойгүй хугацаагаар хасах шийдвэр бүхий захиа ирсэн гэдгийг Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Энэ шийдвэр нь Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, туслах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар шүүгчдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн хувцсаа тайлан эсэргүүцсэнтэй холбоотой гэж таамаглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ