Олимпийн наадмын сүүлийн өдрийн тэмцээний талаар мэдэгдэл гаргажээ
Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 65 кг-ын жингийн дөрөвний нэгийн даваанд узбекийн бөх Ихтиер Наврузов, Пуэрто Рико улсын бөх Франклин Гомез нарын хооронд болсон барилдаанд гарсан шүүгчдийн шүүлтийг сэжигтэй гэж үзэн тэдгээр шүүгчдийн эрхийг түр түдгэлзүүлээд байна гэж ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Антонио Сильвестри мэдэгдлээ.
Тус барилдааныг шүүсэн гүржийн шүүгч Темо Казарашвили, БНСУ-ын шүүгч Чунг Тонг Кун, ОХУ-ын шүүгч Сергей Новаковский нарыг мөрдөн шалгах ажиллагаа дуустал шүүгчийн эрхийг нь түдгэлзүүлж эцсийн шийдвэр гартал дэвжээнд гарахад нь хориг тавьжээ.
ДБНХ-ны Ёс зүйн зөвлөлөөс дээрх барилдааны явц, эргэн тойронд болсон нөхцөл байдлыг хяналтдаа авч мөрдөн шалгалтын тухай илтгэл бэлтгэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ