НӨАТ-ын сугалааны азтанууд тодорлоо

НӨАТ-ын сугалааны наймдугаар сарын тохирол өчигдөр боллоо. Энэ удаагийн тохирол 6.806.302 баримтан дунд явагдсан бөгөөд тэдгээрээс 6813 азтан тодорчээ. Тодруулбал, 5157 хүн 20 мянган төгрөг, 594 хүн 100 мянга, 58 хүн 500 мянга, дөрвөн хүн дөрвөн сая төгрөг хожсон байна. Азтануудын хонжвор бүртгүүлсэн дансанд нь шууд орох бөгөөд хэрэв шууд орохгүй тохиолдолд татварын албанд хандаарай.

Үндсэн сугалааны тохирол Орон даяар тохирсон сугалааны мэдээлэл

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ