Г.Мандахнаран луйвардуулж, дасгалжуулагч нар эсэргүүцлээ илэрхийлэв
Рио 2016 олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдаж буй МУГТ Г.Мандахнаран Канадын тамирчин Хайслан Гарсиатай дагах барилдаанд хүч үзэж 3:0-ийн харьцаагаар Канадын тамирчныг ялсан юм. Ингэснээр хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж 7:6 онооныхарьцаагаар манай бөх Г.Мандахнаран ялсан ч сүүлийн секундэд шүүгчдийн шийдвэрээр Узбекстаны бөхөд сүүлийн оноог өгч, Ихтиёр Нобрузов хүрэл медаль хүртлээ.
Шүүгчид ийн шийдвэр гаргасны учир нь сүүлийн секундэд манай бөх дэвжээ тойрч гүйсэн хэмээн үзэж Ихтиёр Нобрузов нэг оноо өгсөн юм. Энэхүү барилдааныг спортын олон үзэгч луйвар хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, ордон даяар Монголын бөх Г.Мандахнаранг дэмжиж байлаа. Манай дасгалжуулагчид дэвжээн дээр хувцсаа тайлж шидэн эсэргүүцлээ илэрхийлсэн ч хүлээн авсангүй. Ингээд МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар оноогоо алдаж, ялагдал хүлээсэн юм.
Энэ талаар иргэд сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, оноогоо луйвардуулсан тул Г.Мандахнаранд хүрэл медалийн шагналыг олгох нь зөв гэж нэг хэсэг нь үзэж байгаа юм. Харин нөгөө талаас хэдхэн хором хүлээзнэж болохгүй байсан юм байхдаа, шүүгчийн зөв гэх хүмүүс ч байна. Ямартай ч тэрээр олимпийн медалийг хүртэж чадсангүй.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ