Их мастер 95 хүнтэй зэрэг тоглов
Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор төслийн санаачлагаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөг “Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр наймдугаар сарын 20-нд буюу өчигдөр болсон юм. Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой их мастер А.Энхтуул нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглов. Тэрээр 95 хүнтэй нэгэн зэрэг тасралтгүй бүтэн зургаан цаг тоглож, 73 хожиж, 10 тэнцэж, 12 хожигдсон байна.
Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготойгоос гадна Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ