Нэг ам.доллар 2225 төгрөгтэй тэнцлээ

Эдийн засгийн түүхэнд дээд хэмжээндээ хүрч, улмаар өдрөөс өдөрт өсөж байгаа ам.долларын ханш ойрын хугацаанд буурах хандлагагүй байгааг салбарынхан мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2210 төгрөгөөр худалдан авч, 2225 төгрөгөөр арилжиж байна. Сүүлийн хоёр сарын дотор нэг ам.доллар 1965 төгрөгөөс 2210 төгрөг болж 245 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ийнхүү ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцээд валютын зах зээлд Төвбанкнаас оролцож эхэлсэн хэдий ч үр дүн гараагүй байна. Түүнчлэн сүүлийн долоо хоногт ам.долларын ханш өмнөхөөс огцом өссөн явдлыг эдийн засагчид, төвбанкны удирдлагуудын гаргасан улсын валютын нөөцийн мэдээлэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ