Б.Есүй рекордоо шинэчлэн тогтоолоо

Монголын багийн хамгийн отгон гишүүн, 16 настай Б.Есүй өнөөдөр Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд уралдлаа. Тэрээр дөрөвдүгээр гараа, зургадугаар замд уралдаж, гараандаа 2-р байранд орсон амжилтыг үзүүлсэн юм. Ийнхүү Б.Есүй 28.40 секундын амжилтаар өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын рекорд 29.51 сек-ыг шинэчлэн тогтоожээ.

Энэ зайд 91 тамирчин оролцох ёстой байснаас 88 тамирчин уралдаж, Б.Есүй 60 дугаар байр эзэллээ.

Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Германы тамирчин С.Бритта 2009 оны наймдугаар сарын 2-нд 23.73 секундын амжилтаар дэлхийн рекордыг тогтоосон байна.

Б.Есүй нь 2015 оны Сингапурт болсон олон улсын нээлттэй тэмцээнд 50 метрийн өврөөр даллах төрөлд 29:51 секундын амжилт үзүүлэн, энэ зайд Монголын рекордыг шинэчлэн тогтоож байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ