Оюутолгойн зэсийн баяжмалыг энэ сарын 14-нд экпортолно

“Рио Тинто” групп Засгийн газартай хэлэлцээр хийсэн учраас энэ сарын 14-нд Оюутолгойгоос зэсийн анхны баяжмалыг экспортлохоор болсон байна. Хэлэлцээр амжилттай болсон нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан баяжуулах үйлдвэрийг Улсын комисс хүлээн авсантай холбоотой гэж эх сурвалж мэдээллээ.

“Оюутолгой” компани энэ онд 600 мянган тонн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бөгөөд гадаадын гурван компани худалдан авах хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс гадна Оюутолгойн ТУЗ-д Монголын талаас ажилладаг Ч.Ганболд ажлаа өгсөн. Ирэх долоо хоногт “Оюутолгой” компанийн ТУЗ хуралдаж орны хүнийг томилох асуудлаар хэлэлцэх юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ