Лео-гийн “ихрийн өрөөсөн” Рио-2016-гийн шагналтан болов
Леонардо Ди Каприотай усны дусал шиг адилхан америкийн харваач Брейди Эллисон Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн медальтан болсон байна. Гэрэл зураг дэлхийгээр нэг тарж амжжээ.
Лео чөлөөт цагаараа Олимпийн наадам дээр сур харваж байна хэмээн Twitter-ийн зарим хэрэглэгч ч хошигноод авчээ. “Нью-Йорк дейли” сонинтамирчин, жүжигчин хоёрыг харьцуулах боломж олгохын тулд тэдний гэрэл зургийг нийтэлсэн байна.
Гэвч Эллисоны бүтэн биеэрээ авахуулсан гэрэл зураг гарсны дараа тэр хоёр тийм ч адилхан биш гэдэг нь тодорхой болжээ. Юу гэвэл, америкийн тамирчин Скандинавын биерхүү дайчинтай илүү төстэй бөгөөд харин Голливудын одтой сахал самбайгаараа л адилхан аж.
27 настай Эллисон шилдэг харваачийн нэгэнд тооцогддогийг дурдах байна. Тэрээр Пан америкийн наадамд гурван жил дараалан түрүүлжээ. 2012 онд Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, харин энэ жил өөрийн багийг хоёрдугаар байранд ороход тусалжээ.
Леонардо Ди Каприогийн хувьд энэ он бас л үр бүтээлтэй болж, америкийн киноны академийн “Оскар” шагнал хүртсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ