Риод Олимпийн жүдогийн хүрэл медальтныг зоджээ
Олимпийн Рио-де-Жанейро хотноо гэмт хэргийн шинжтэй мэдээ ирсээр л байна. Тэнд нэг бол тамирчдыг дээрэмдэж, үгүй бол 2016 оны олимпийн наадамд ажиллаж байгаа сэтгүүлчдийн суусан автобус руу чулуу шиддэг байна.
Бельгийн жүдоч, олимпийн хүрэл медальт Дирк ван Тихелт бразилын танхайчуудын ээлжит золиос болсныг Интерфакс агентлаг уламжилжээ.
Тамирчин73 кг-ын жингийн жүдогийн тэмцээнд гуравдугаар байр эзэлснээ тэмдэглэхээр мягмар гарагийн орой багийнхаа нэг нөхрийн хамт Копакбаны алдарт наран шарлагын газар руу явжээ. Нэг агшинд үл таних этгээд түүний найзын гар утсыг хулгайлсан байна. Дирк хулгайчийн араас ухасхийж, түүнийг гүйцэж очсон ч, нөгөөх нь түүний нүүр рүү гэнэт дэлсээд авсан тухай Yahoo Sports мэдээлжээ.
Энэ явдлын дараа Тихелт цагдаад, дараа нь эмнэлэгт хандсан байна. Золоор, жүдоч сүрхий бэртээгүй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ