Өнөөдөр өрсөлдөх манай тамирчдын тэмцээний хуваарь
Манай улсаас дөрвөн тамирчин өнөөдөр эхний тэмцээндээ оролцоно. Жүдо бөхийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд эхний тойрогт Унгарын бөхтэй барилдах бол Н.Түвшинбаяр Кубын бөхтэй учраа таарчээ.
Ширэн бээлийтнүүдээс Б.Түвшинбат Ирландын Стивен Жерард Доннеллитой тулалдана. Хэрэв манай тамирчин ялвал хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.
Рио 2016 Олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын өрсөлдөх өнөөдрийн тэмцээний хуваарь:
Буудлага:
Эм: Г.Нандинзаяа Урт буу 50 метр 21:00 /08.11/
Жүдо:
Эм: П.Лхамдэгд 78кг 21:00 /08.11/
Эр: Н.Түвшинбаяр 100кг 21:35 /08.11/
Бокс:
Эр: Б.Түвшинбат 69кг 00:45 /08.12/
Усанд сэлэлт:
Эр: Б.Дөлгөөн Чөлөөт сэлэлт 50 метр 01:10 /0812/
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ