Өнөөдөр өрсөлдөх манай тамирчдын тэмцээний хуваарь
Манай улсын дөрвөн тамирчин өнөөдөр эхний тэмцээндээ оролцоно. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Наранжаргал /22:14 цагаас/, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар /23:24 цагаас/ нар Риогийн татамид өрсөлдөх юм. Ц.Наранжаргал эхний тойрогт Гүржийн Е.Стамтай, Л.Отгонбаатар Нидерландын бөхтэй учраа таарчээ.
Манай ширэн бээлийтнүүдээс 56кг-ын жинд Э.Цэндбаатар /05:45 цагаас/ Кенийн тамирчинтай, 64кг-д Б.Чинзориг /00:15 цагаас/ Катарын тамирчинтаймөн ээлжит тулаанаа хийнэ. Туйванчдаас хүндийн өргөлтийн мастер М.Анхцэцэг /03:30 цагаас/ 69-кгын жинд өрсөлдөх юм байна.
Та бүхэн өдөр бүр тамирчдынхаа тэмцээний цагийн хуваарийг харахыг хүсвэл ЭНД -ээс үзнэ үү.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ