Монгол сэтгүүлчдийг олон улс үнэлэв
Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбооноос 10 ба түүнээс олон удаа олимпийн наадам сурвалжилсан спортын 100 сэтгүүлчийг алдаршууллаа. Зуны XXXI олимп болж буй Бразилийн нийслэл Рио де Жанейро хотын Barra da Tijuca дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д уг үйл ажиллагаа болсон юм.
Монгол Улсаас тус ёслолд Ж.Отгонцагаан, Ч.Отгонбаатар нар оролцож “Галт бамбар” хүртлээ.
Ж.Отгонцагаан нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд 13 дахь удаагаа олимпид ажиллаж буй юм.
Мөн Ч.Отгонбаатар нь 10 дахь удаагаа олимпийг сурвалжилж байгаа бөгөөд тэрээр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч билээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ