Намиби улсын тугчин хүчингийн хэргээр баривчлагджээ

Рио-де-Жанейрогийн зуны олимпийн наадмын үеэр спортын төдийгүй,бас гэмт хэргийн шинжтэй мэдээ өдөр бүр ирж байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, бразилын цагдаа нар Намибийн шигшээ багийн тугчин Жонас Жуниосыг саатуулжээ.

Боксын тэмцээнд оролцох ёстой байсан энэ тамирчин үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлэх гэсэн тухай гомдолирсний дараа түүнийг урьдчилан хорьсон байна.

22 настай боксчин олимпийн тосгонд түүний өрөөг цэвэрлэж байсан үйлчлэгчийг хоргоожээ. Хохирогчийн мэдүүлснээр, тамирчин эхлээд мөнгө өгье гэж, харин дараа нь хүч хэрэглэн, санасандаа хүрэх гэж оролдсон байна. Бүсгүй өрөөнөөс гүйн гарч, цагдаа нарт хандаж, ингэсний дараа Жуниосыг саатуулжээ.

Түрүүнд нь мөн ийм хэргээр Марокко улсын тамирчин 22 настай боксчин Хассан Саадаг саатуулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ