Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган нар мэдээлэл хийж шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулсныг мэдэгдлээ. Уул уурхай яам, газрын тосны хяналт тавьж ажилласны үр дүнд өнгөрсөн жилийн хугацаанд шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулж чадсан. Гэхдээ үнэ буурах үе шат гэхээсээ илүү дэлхийн газрын тоснызах зээл яаж өөрчлөгдөхөөс шалтгаалах юм. Өнөөдрөөс орон даяар энэ ханшаар түгээх ч, хөдөө орон нутагт хүртлээ долоогоос 14 хоногийн хугацаа шаардагдана. Шатахууны 45 хоногийн нөөц байгаа бол өргөн хэрэглээний бензиний 68000 тонн нөөц бий юм байна.

П.Нандинчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ