Европын холбоо, АНУ хоёр Швейцарийн банкнаас нууцлалаа цуцлахыг шаардав

Дэлхийн томоохон офшор бүсийн нэг Швейцарьт улам их шахалт ирж байна. АНУ, Европын холбоо (ЕХ)хоёр татвар төлөхөөс зайлсхийдэг тохиолдлыг мөрдөн шалгахыг хүсч, банкны нууцлалын зарчмыг хүчингүй болгохыг шаардаж байна. Гэвч Швейцарийн парламент банкны үйлчлүүлэгчдийн тухай мэдээллийг дэлгэх төлөвлөгөөг хүлээн аваагүй ажээ.

Швейцар, АНУ-ын маргаан хоёр жил үргэлжилж байна.Эдийн засгийн ид хямралын үед АНУ, ЕХ хоёр Швейцарын банкуудад хадгалагдаж байгаа олон улсын компаниудын мөнгийг өөрийн санд төвлөрүүлэхийг хүсч байгаа юм. Ингэвэл Швейцар улс мэдэгдэм ашгаа алдах бөгөөд Швейцарын дансны актив хоёр их наяд орчим ам.доллар ажээ. Швейцар дийн засгийн хямралд огт өртөөгүй ЕХ-ны цөөхөн орны нэг юм. Тус улс еврогийн бүсэд ордоггүй бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны нэг хэвээр байгаа билээ. Дэлхийн санхүүгийн хямрал 2008 онд АНУ-д үүсч, харин дараа нь Европын өмнөд нутгийн орнуудыг хамарсан юм. Грек, Португал, Италид төсвийн хэмнэлтийн бодлого үйлчилж, олон мянган хүнийг өргөн олны эсэргүүцлийн ажиллагаанд оролцоход хүргэсэн. АНУ-ын засаг захиргаа чмөн ийм арга хэмжээ авч байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ