Параолимпид Оросын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулахгүй болжээ
Олон улсын параолимийн хороо (ОУПОХ)есдүгээр сарын 7-нд Рио-де-Жанейро хотод эхлэх параолимпийн наадамд Оросын шигшээ багийг оролцуулахгүй гэж шийдвэрлэснээ зарлав.
ОУПОХ-ны тэргүүн сэр Филип Крэйвен Риод хэвлэлийн хурал дээр мэдэгдсэнээр,сэргээш хэрэглэхийгОрост төрийн хэмжээнд сайшаадаг тухай Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (ДСЭА) илтгэлийг үндэслэсэн ингэж шийдвэрлэжээ.
2012 болон 2015 оны хооронд, түүний дотор Сочигийн 2014 оны параолимпийн наадмынүеэр Оросын төлөөлөгчдийн өгсөнсэргээшийн шинжилгээний хариу асуудалтай гарсныг нуун дарагдуулсан олон зуун тохиолдлыгРичард Макларены удирдсан бие даасан комисс илрүүлсэн байна.
Риогийн олимпийн наадамд оролцож чадахгүйболсон оросын параолимпийн тамирчдын өмнөөс сэтгэл зовниж байна гэж сэр Филип Крэжйвен хэлээд, гэхдээ тэд “алдаатай тогтолцооны нэг хэсэг болсон юм” гэж дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ