Өчигдөр өрсөлдсөн манай тамирчдын тэмцээний тойм
Олимпийн наадмын энэ өдөр манай зургаан тамирчин хурд, хүч, цэц мэргэнээ сорилоо.
1. |
Тэмцээний төрөл | ||
Бокс /69кг/ |
Б.Түвшинбат |
||
2. |
Жүдо /эр, 66кг/ |
Д.Төмөрхүлэг |
Медалийн эзэд тодорно |
Жүдо /эм, 52кг/ |
А.Цолмон |
Медалийн эзэд тодорно |
|
3. |
Буудлага/10метрийн хийн гар бууны дасгал/ |
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул |
|
4. |
Хөндийг өргөлт /эр. 56кг/ |
Ц.Чагнаадорж |
Буудлагын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шатны буудлагын төрөлд манай тамирчин хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц сорив. Тэмцээний дүнгээрО.Гүндэгмаа 379 оноогоор 20 дугаар байрт шалгарсан бол Ц.Мөнхзул 378 оноогоор 32 дугаар байрт жагсжээ. Энэ төрөлд 33 орны 44 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид шигшээ буудлагад шалгарсангүй.
Эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 52 кг-ийн жинд D хэсэгт барилдсан А.Цолмон анхны ялалтаа вазаригаар авсан ч дэлхийн аварга Японы бөх Накамүрад цэвэр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг “C” хэсгийг тэргүүлэн барилдлаа. Манай бөх эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд дараагийн шатанд Саудын Арабын Хамад Сулаймантай хүч үзэн цэвэр ялсан юм. Улмаар Төмөрхүлэг шигшээ 16-д Алжирийн Хоуд Зоурданиг даралтаар цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн.Ингээд хэсгийн аваргын төлөө Италийн Фабио Басилитэй барилдаж, цэвэр ялагдав. Ийнхүү Д.Төмөрхүлэг дагах тойрогт Канадын А.Боучардтай барилдаж ялагдсанаар Риогийн олимпийн долдугаар байрт шалгарлаа.
Олимпийн ширэн бээлийтнүүдийн рингэн дээр манай дөрвөн тулаанч хурд, хүчээ сорьж буй. Өчигдөр анхны тулаанаа хийсэн ОУХМ Б.Түвшинбатын хувьд Аргентины тамирчинг ялсан ба эхний хоёр тойрогт илт давуу ялалт байгуулж хожлоо авсан юм.
Дашрамд дуулгахад, Риогийн олимпийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн монгол жүдоч Г.Отгонцэцэгийг Казахстан улс 75 мянган ам.доллароор шагнаж, нэг өрөө байраар урамшуулах гэнэ. Казахстанчууд Төв Азийн бүс нутагтаа хамгийн өндөр бай шагналыг олимпийн медальтнууддаа өгч буй юм. Энэ жил 23 настай тэрээр өнгөрсөн оноос иргэншлээ сольж, Казахстаны нэр дээр барилдах болсон билээ. Тэрбээр богино хугацаанд өндөр амжилт үзүүлж, ийнхүү Риогийн олимпоос хүрэл медаль хүртлээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ