Монголын баг тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь

1

Бокс /49кг/

Г.Ган-эрдэнэ

Бокс /60кг/

Д.Отгондалай

2

Жүдо /эр, 73кг/

Г.Одбаяр

Медалийн эзэд тодорно

Жүдо /эм, 57кг/

Д.Сумьяа

Медалийн эзэд тодорно

3

Байт харваа

Ж.Гантөгс

Ганцаарчилсан харвааны хасагдах шат

Манай улсын дөрвөн тамирчин олимпийн гурав дахь өдөр эхний тэмцээндээ оролцох гэж байна. Харин Монгол тамирчдынхаа олимпийн салхийг хагалсан байт харваач Ж.Гантөгс мөн энэ өдөр тамирчдынхаа гарааг тавих юм.

Өнөөдөр 22:00 цагаас жүдогийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр нар Риогийн татамид өрсөлдөнө.

Мөн манай тулаанчдаас Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар эхний тойрогтоо гоц мөргөснөөр өнөөдөр тулаанаа хийхээр болжээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ