Г.Нандинзаяа 14-р байрт жагслаа

Аавтайгаа олимпид өрсөлдөж буй тамирчин бол Г.Нандинзаяа. Тэрээр анхны олимпийнхоо тэмцээнийг буудлагын хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалаар эхлүүлж, урьдчилсан буудлагад 14-р байрт жагсчээ.

Энэ төрөлд нийт 51 тамирчин цэц мэргэнээ сорьсоноос ОУХМ Г.Нандинзаяа 414.8 оноо авсан юм. Г.Нандинзаяа энэ сарын 11-нд урт бууны дасгалд цэц сорино. Г.Нандинзаяаг түүний аав Ж.Ганхуяг дасгалжуулж байгаа юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ