Монголын баг тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь
Олимпийн наадмын энэ өдөр манай зургаан тамирчин хурд, хүч, цэц мэргэнээ сорино.
1.
|
Бокс /60кг/ |
Д.Отгондалай |
|
Бокс /69кг/ |
Б.Түвшинбат |
||
2.
|
Жүдо /эр, 66кг/ |
Д.Төмөрхүлэг |
Медалийн эзэд тодорно |
Жүдо /эм, 52кг/ |
А.Цолмон |
Медалийн эзэд тодорно |
|
3. |
Буудлага/10метрийн хийн гар бууны дасгал/ |
О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул |
|
4. |
Хөндийг өргөлт /эр. 56кг/ |
Ц.Чагнаадорж |
-Боксын 60 кг-д өрсөлдөх Д.Отгондалай хийлсэн тул өнөөдөр тоглолтгүй. Харин 69 кг-д хүч үзэх Б.Түвшинбатын тулаан Монголын цагаар00:00 цагаас болно.
-Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд өнөөдөр тодорно. Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар эдгээр жинд өрсөлдөх юм. Тэмцээн орон нутгийн цагаар Монголын цагаар 22:00 цагаас эхэлнэ.
-Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд өнөөдөр Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорино. Тэмцээн орон Монголын цагаар оройн 21:00 цагаас эхлэх юм байна.
-B хэсгийн 56 кг-д туйванч Ц.Чагнаадоржөрсөлдөх бөгөөд тэмцээн үдээс өмнө болно. Оросын тамирчин допингийн эсрэг зөрчил гаргасан тул тэрээр Риод оролцох боломжтой болжээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ