Аав, охин хоёр өнөөдөр цэц мэргэнээ сорино
Аавтайгаа хамт Олимпод орж буй азтай тамирчин бол Г.Нандинзаяа. Тэрээр буудлага спортын 10 метрийн төрөлд оролцож байгаа юм. Г.Нандинзаяа "Миний амжилтын ард аав минь байдаг. Аварга болж аавыгаа баярлуулахыг хүсэж байна" гэсэн. Аав Ж.Ганхуяг нь залуудаа шигшээ багийн тамирчин байсан юм. Харин одоо Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч бөгөөд охиноо дасгалжуулж Риод оролцож байгаа юм. Тэд өнөөдөр 20:30 цагаас цэц мэргэнээ сорино.
Г.Нандинзаяа багадаа аавыгаа дагаад тэмцээн уралдаан их үздэг байжээ. Улмаар 2007 онд 12 настайдаа буудлага спортын дугуйланд анх гар буугаар хичээллэх хүсэлтэй байсан ч бүртгүүлэхдээ урт бууны ангийг сонгочихсон гэдэг. Жилийн дараа ОХУ-ын Улаан-Үд хотод болсон олон улсын тэмцээнээс анхны медалиа /хүрэл/ авсан. Тус спортоор нэг жил хичээллээд тэрээр спортын мастер, хоёр жилийн дараа ОУХМ болжээ.
Сонирхуулахад, түүний ээжийг н.Ариунаа гэдэг. Радио спортын ОУХМ, ААШТ-ий алтан медальтай юм байна. Радио спорт гэдэг нь долгион дамжуулагч, чихэвч зүүгээд уул хадаар явж нуусан эд зүйлсийг олдог тэмцээн.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ