Даншиг наадамд барилдах бөхүүдийг бүртгэж байна
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд маргааш, нөгөөдөр /2016.08.06-2016.08.07/ Хүй долоон худагт олон үзүүлбэр, үйл ажиллагаа болно. Наадамд зодоглох 256 бөхийг өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд хийж байна.
Бараг 100 жил шахам уламжлал нь тасраад байсан байсан Даншиг наадмыг нийслэлийн удирдлагууд санаачлан өнгөрсөн жил зохион байгуулсан. Өнгөрсөн жил мөн 256 бөх барилдсан. Өнгөрсн жил бөхчүүд ам аваагүй сугалааны дагуу таарч барилдсан юм. Уг бөхийн барилдаанд энэ жилийн наадамд үзүүрлэсэн Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва /тухайн үед улсын начин цолтой байсан/ түрүүлж, 3авхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба /улсын гарьд/ үзүүрлэсэн юм.
Даншиг наадмыг хамгийн сүүлд 1922 онд зохион байгуулсан байна.
"ДАНШИГ-2015" НААДМЫН ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД:
- Арслан /Түрүүлсэн/: Р.Пүрэвдагва /Улсын арслан/
- Заан /Үзүүрлэсэн/: Б.Гончигдамба /Улсын гарьд/
- Начин: Ц.Содномдорж /Улсын харцага/, Б.Пүрэвсайхан /Улсын начин/, Э.Энхбат /Улсын начин/, Бо.Батжаргал /Улсын начин, О.Хангай /Аймгийн арслан/, Д.Амарсайхан /Аймгийн арслан/
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ