Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Риог зорилоо
Зуны Олимпийн XXXI наадам эхлэхэд нэг хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн сонгомол барилдаанаар наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Манай улсаас чөлөөт бөхийн 10 тамирчин оролцох бөгөөд эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан өнөөдөр Бразилийг зорилоо. Харин эрэгтэйчүүд энэ сарын 07-д Бразилийг зорих юм байна.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан “Говь Ресорт”-д бэлтгэлээ базаасан юм.
Эрэгтэй:
- Э.Бэхбаяр /57 кг/
- Г.Мандахнаран /65 кг/
- П.Өнөрбат /74 кг/
- О.Үйтүмэн /86 кг/
- Д.Хүдэрбулга /97 кг/
- Ж.Чулуунбат /125 кг/
Эмэгтэй:
- Э.Сумъяа /53 кг/
- П.Орхон /58 кг/
- С.Батцэцэг /63 кг/
- О.Насанбурмаа /69 кг/
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ