2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт шинэ таван төрөл оржээ
Токио хотод болох 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт спортын шинэ таван төрөл орсныг РИА Новостиагентлаг уламжилжээ.
2020 оны олимпийн наадмын хүрээнд тамирчид бейсбол, серфинг, хаданд авиралт, карате, скейтбордингийн төрөлд багц медалийн төлөө өрсөлдөхийг мэдээлж байна.
Хөтөлбөрт шинэтөрлүүд нэмэгдсэнээр үзэгчид 18-аар илүү уралдаан тэмцээн үзэх бөгөөд эдгээрт нийтдээ 474 тамирчин оролцохыг тэмдэглэж байна.
Токиогийннаадам спортын шинэ таван төрөл нэмэгдсэнээр олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн хосгүй наадмын нэг болж болох юм гэж Токиогийн 2020 оны олимпийннаадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Йоширо Мори онцлон тэмдэглэжээ.Цаашид спортын эдгээр төрөл хөтөлбөрт заавал орохгүй гэж тэр бас тодруулан тайлбарласан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ