Хөшөөтийн уурхайн ажилчдыг сул зогсоох шийдвэр гарчээ

Засгийн газраас Стратегийн ордын жагсаалтад долоон орд нэмэхээр болсон. Энд олон жил хэл ам дагуулсан Хөшөөтийн косжих нүүрсний ордыг багтаасан. Ингэснээр “МонЭнКо” компанийн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай болсон юм. Үүнтэй холбогдуулан “МонЭнКо” компани 250 гаруй ажилчнаа ажлаас нь түр чөлөөлөх шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.

Энэ сарын 5-нд гаргасан энэ шийдвэрт Хөшөөтийн уурхайн ажилчид хамрагдаж байгаа бөгөөдЗасгийн газрын шийдвэр яаж гарахыг хүлээж, зардлаа хэмнэх шаардлагатай болсон гэж тайлбарласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ