Европчууд еврог хэрэглээнээс шахаж эхлэв

Европын төв банкны судалгаагаар евро бүсийн ДНБ 0.5 хувиар доошилсон гэх дүгнэлт гарчээ. Ялангуяа банкны системийн хямрал гарах төлөв бий болсон бөгөөд энэ асуудлаар Европын холбооны удирдлагууд яаралтай хуралдахаар болсон байна.

Өөрөөр хэлбэл, сэргэж ядаж буй евро бүсийн эдийн засагт тулгарах эрсдэл нь банкны хямрал байж болзошгүй гэж шинжээчид дүгнэжээ. Хэрвээ энэ эрсдэл хүчтэй илэрвэл 2014 онд санхүүгийн томоохон шинэчлэл хийх төлөвлөгөө нь нурна гэв.

Үүнээс гадна евро бүсийн орнууд ам.долларын нөөц нэмэх хандлага ажиглагдах болсон байна. Энэ нь еврогийн эрсдлээс хамгаалах оролдлого гэж Европын төв банкны удирдлагууд үзжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ