Хөрөнгийн зах зээлийн арилжаа 82 сая төгрөгт хүрлээ

Монголын хөрөнгийн биржийн ээлжит арилжаанд 28 компанийн 82.4 сая төгрөгийн үнэ бүхий 74.6 мянган ширхэг хувьцааг арилжаалжээ. А самбарт 18 компанийн 56.9 мянган хувьцааг арилжаалж, 74.4 сая төгрөгийн гүйлгээ хийв. Үүнээс 10 компанийн хувьцааны ханш өсч, зургаа нь буурч, үлдсэн нь тогтмол байлаа.

А самбарт арилжаанд оролцсон компаниудаас “Сүү” ХК-ийн нэгж хувьцаа 80.08 мянган төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр ханш болсон байна. Харин “Гермес”-ийн 31 мянга 116 ширхэг хувьцаа арилжаалагдсан нь хамгийн эрэлттэй болжээ.

Б самбарт 10 компанийн 17.7 мянган ширхэг хувьцааг 7.9 сая төгрөгөөр арилжаалсан. Эдгээрээс таван компанийн хувьцаа өсч, гурав нь буурч, үлдсэн нь өөрчлөгдсөнгүй. Энэ хэсэгт арилжаанд орсон компаниудаас “Азиапасифик Пропертис” ХК-ийн нэгж хувьцаа 24.7 мянган төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Мөн “Силикат” ХК-ийн 13.4 мянган ширхэг арилжаалагдсан нь хамгийн эрэлттэй болжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ